“Хэсгийн байцаагч-2010” тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.10.09-нд нийтлэгдсэн

“Хэсгийн байцаагч-2010” тэмцээн эхэллээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Жил бүр уламжлал болгон зохиодог “Хэсгийн байцаагч-2010” цогцолбор тэмцээн өнөөдөр Цагдаагийн академид эхэллээ. Тэмцээнд нийслэлийн есөн дүүргийн цагдаагийн хэлтсээс найман баг тамирчин оролцож байгаа аж. Тэд  Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Цагдаагийн байгууллагын Хэв журмын албаны үйл ажиллагаатай холбоотой хууль, заавар, дүрэм, журам болон англи хэлний мэдлэг, тухайн цагдаагийн хэлтсийн тэргүүний хэсгийн байцаагчийн ажлыг сурталчлах, автомашин жолоодох, дүүжин савлуур, суга савлуурт дасгал гүйцэтгэх, 16 кг жинтэй туухай өргөх, мотоциклоор туг сүлжих, наймын тоо эргэх, буудлага үйлдэх зэрэг найман төрлөөр өрсөлдөх юм. 2004 оноос зургаа дахь жилдээ зохиогдож буй тус тэмцээн нь цагдаагийн алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хууль дүрмийн мэдлэгээ бататгах, албандаа хүндэтгэлтэй хандах зэрэг ач холбогдолтой аж. Тэмцээн энэ сарын 10-ыг хүртэл үргэлжилж дүнгээ гаргана.

    С.Отгон
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж