
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалынхаа хүрээнд Данийн Цог Жавхлант Хатан Хаан II Маргрете, Угсаа залгамжлах Ханхүү Фредерик, Данийн Вант Улсын Парламентын дарга Тор Педерсэн, Ерөнхий сайд Ларс Локке Расмуссен нартай уулзаж, Авердорийн цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцах юм. Түүнчлэн Данийн хөдөө аж ахуй, технологийн чиглэлийн зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцах болно.
Айлчлал хоёр өдөр үргэлжилнэ.