Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан мод тарив

Хуучирсан мэдээ: 2010.10.09-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан мод тарив

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өнөөдөр мод тарих үндэсний өдөр. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны дөрөвдүгээр сард зарлиг гарган, жил бүрийн 5,10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг мод тарих үндэсний өдрөөр зарласан билээ. Иймээс энэ өдөр бүх нийтээр мод, бут, сөөг тарих, арчлан хамгаалах ажлыг зохион байгуулж буян үйлдэх уламжлал тогтоох нь иргэн бүрийн үүрэг юм.

    Мод тарих өдөр үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн намрын мод тарих ажлын хаалтын арга хэмжээтэй давхацсан байв. Тус хүрээлэнгийн орлогч дарга Бат-Амгалан энэ өдрийн мод тарих ажлыг үг хэлж эхлүүллээ. Мөн нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх Э.Зоригт, НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгч Ким Жэёон нар хүрэлцэн иржээ.

    Ерөнхийлөгчийн Тамгын газрын хамт олон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр мод тарив. Мод тарих ажилд НҮБ-ын ТУНЗА хөтөлбөрийнхөн, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн экологийн ангийн оюутнууд, Камертон хамтлагийнхан нэгдсэн юм. Тэдэнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчид мэргэжлийн зөвлөгөө өгч, хамтран ажиллав. Нийт 170 хүн энд ажиллан, 115 монос, 30 хайлас, 12 улиас, 2 шинэс, 2 хус тарьж, намрын цэнэг усалгаа хийв.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж