Сүүний үйлдвэрүүдэд шалгалт хийж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.09-нд нийтлэгдсэн

Сүүний үйлдвэрүүдэд шалгалт хийж байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өнөөдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас сургууль, цэцэрлэгүүдэд сүү түгээж буй хэд хэдэн сүүний үйлдвэрт шалгалт хийж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар  өнгөрөгч сараас "Хүүхэд бүрт нэг аяга сүү” аяныг өрнүүлээд байгаа билээ.  Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд өгөх сүүг “Мон Сүү” ХХК, “Сүү” ХК, “ГУМ” ХХК–иуд  албан ёсоор нийлүүлж байна. Мэргэжлийн хяналтын байцаагчид сүүний найрлага, чанар аюулгүй байдал, эрүү ахуй, хадгалалтын горим зэрэгт голлон анхаарч байгаа аж. Аян эхлэхээс өмнө дээрх үйлдвэрүүдийн ажилтай танилцаж,  аяны хүрээнд тогтмол шалгалт хийж байх үүрэг хүлээсэн юм.

    С.Отгон
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж