Мал аж ахуйн бүтээгдэхүүний талаар ярилцана

Хуучирсан мэдээ: 2010.10.09-нд нийтлэгдсэн

Мал аж ахуйн бүтээгдэхүүний талаар ярилцана

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Малын эрүүл мэнд, мал аж ахуйн зах зээл” төслөөс “МАА-н гаралтай бүтээгдэхүүний зах зээл Монголд” сэдэвт маркетингийн хурлыг ирэх даваа гаригт зохион байгуулна. Хуралд дээрх төсөл хэрэгжиж буй Дархан, Эрдэнэт, Булган, Сэлэнгэ, Орхон аймгийн малчид, мах, арьс шир үйлдвэрлэгчид оролцох юм. Түүнчлэн, “Мэрси Кор”, “Хөгжлийн шийдэл”, “Жайка” зэрэг хандивлагч байгууллагын төлөөлөгчид мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний зах зээлийн үйл ажиллагааны талаар илтгэл тавих юм. Энэ салбарын ололт амжилтыг дүгнэж, ХХААХҮЯ-наас цаашид үзүүлэх дэмжлэгийн талаар хэлэлцэн, малын гаралтай бүтээгдэхүүний зах зээлийг хөгжүүлэх зэрэг  асуудлыг хэлэлцэнэ.

     С.Отгон
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж