Ким Чен Ун удахгүй эцгийгээ залгамжилна

Хуучирсан мэдээ: 2010.10.09-нд нийтлэгдсэн

Ким Чен Ун удахгүй эцгийгээ залгамжилна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    БНАСАУ-ын өндөр хэмжээний албаны хүн өчигдөр буюу энэ сарын 8-ны өдөр анх удаа тус улсын лидер Ким Чен Ирийн бага хүү Ким Чен Уны талаар албан мэдээлэл өгсөн байна. Хойд Солонгосын Ардын Дээд Хурал буюу парламентын дэд дарга Ян Хён Соб АР Television News-д өгсөн  ярилцлагадаа БНАСАУ-ын ард иргэд залуу генерал Ким Чен Уныг өөрийн лидер хэмээн хүндэтгэн хүлээн авч байна гэжээ. Тэрбээр 28 настай генерал Ким Чен Ун 24 сая хүн амтай Хойд Солонгосын удирдагчаар тодрох цаг дөхсөнийг мөн тэмдэглэсэн байна. Энэ нь Ким Чен Ун удахгүй эцгийгээ залгамжлах тухай өндөр албаны хүний хэлсэн анхны үг аж.

    Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр БНАСАУ-ын хэвлэлүүдэд залуу удирдагчийн зургийг анх удаа гаргаж дуулиан дэгдээсэн билээ. Өмнөх зургууд дээр Ким Чен Ун өөр төрхтэй байсан ч сүүлийн албан ёсны зурган дээр өвөг эцэг Ким Ир Сентэй маш адилхан болсныг Өмнөд Солонгосын  сэтгүүлчид хэлж, гоо сайхны мэс засалд орсон байж болзошгүй хэмээн шуугисан юм.

                                    Д.ОЮУН

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж