М.кв нь 85 $-ийн үнэтэй энэ хайс хэнд зориулагдсан бэ?

Хуучирсан мэдээ: 2010.10.09-нд нийтлэгдсэн

М.кв нь 85 $-ийн үнэтэй энэ хайс хэнд зориулагдсан бэ?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай

    Анх сөрөг урсгалыг тусгаарлах төмөр
    хайсыг үйлдвэрлэх энэ тендерийг зарлахад  миний нэг өвөрмонгол танил оролцож метр
    квадратыг нь 25 ам.доллароор хийх санал төсөлдөө суулгаж өрсөлдсөн юм. Мэдээж ямар
    ч “моторгүй” манай хүн “хямд чанаргүй материалтай” нэрийн доор жийгдэж, комисс
    нь м.кв-ыг 85
    $-ooр хийх
    төслийг шалгаруулж,  улсын олон тэрбум
    төгрөгийг өөрсдөдөө болон өөрснийхөндөө шахсан билээ. Тэр чанаргүй гэгдсэн мань
    хүний төмөр хайс бол Хятадын бүх хотод тавигдсан, олон жилийн турш хэрэглэгдэж
    чанарын хувьд шалгарсан хашаа бөгөөд адаглаад машин ирээд хүчтэй мөргөхөд
    эвдрэл маш бага гардаг, тусгай стандартын дагуу хийгдсэн бүтээгдэхүүн байжээ. Тэгээд
    ч үнийн хувьд ямар санал тавьсаныг эрхэм уншигч нэг харьцуулаарай. Харин одоо
    тавьчихаад байгаа чанартай сайн материалаар хийж байгаа нь энэ гэж мэргэжлийн
    бус хүмүүс хөндий уян төмрөөр зангидаад доор нь хүнд чулуу уячихсан энэ хайсыг
    нь иргэд их шүүмжилдэг.

    Саяхан Замын Цагдаагийн сайт дээр
    ЗЦГ-ын дэд дарга Ч.Жаргалсайхан  “Хүмүүс шүүмжлээд
    байгаа. Яваандаа их хотын жишигт нийцсэн хайстай болно” гэжээ. Эндээс харахад л
    энэ бол анхнаасаа л иргэдээ бодсон биш, амьжиргаагаа дээшлүүлсэн хэдхэн
    хүмүүсийн бизнес болжээ гэдэг нь илт харагдана.

    Одоо тэгээд нэгэнт өнгөрсөн юм гээд бодтол
    энэ хайсаа хааш нь ч хамаагүй зөөж мөнгө цохидог бас нэг бизнес гарч ирлээ. Хотын
    төв зам дээр байсан хайсаа зөөгөөд Монгол банкны хажуугийн зам, баруун дөрвөн
    замаас бөмбөгөр уруудах зам дээр тавьсан байсан. За тэгээд НЦГ-ын арын замд
    шилжүүлсэн харагдсан. Өөр хааш нь ч зөөсөн бүү мэд.  Сая харахнээ 32-ын тойргоос хойшоо 7 буудал
    явах зам дээр аваачиж тавиад бас нэг хэсгийг нь 100 айл руу нүүлгэчихжээ. Энэ зургууд
    дээр харагдаж байгаа байх. Хаа байсан 7 буудал чигтээ хөдөлгөөний ачаалал багатай
    газар тавих ямар хэрэг байгаа юм бэ?

    Уг нь хотын хамгийн ачаалалтай зам
    дээр тавьж, урсгалыг нэг чигт нь явуулж хөдөлгөөний гацалтыг бууруулах, жолооч
    болон явган зорчигчдыг хөдөлгөөний дүрэм сахиулах зорилгоор хийжээ. Одоо бол
    нааш цааш зөөж мөнгө саах л чухал болчихоод байна. Хэн нэгний хувийн биш нийт
    ард түмний  өмч юм болохоор хайр найргүй
    шидсээр байгаад төмөр нь тахийсан хугарсан, суурь нь хэмхэрсэн гэх мэт
    гэмтэлүүд их харагдаж байна лээ. Амташсан хэрээ 13 дахина гэгчээр одоо Амгаланд
    аваачаад тавьчихвал бүү гайхаарай ард түмээн
    !

    Ийш тийш зөөж хэсэг байж байгаад “..энэ
    хэдэн километр хашаа чинь хаанаа ч хүрэхгүй нь” гээд дахин баахан хашаа тэнгэрт
    хадсан үнээр шахах бэлтгэлээ хийж байгаа нь энээ гэж учир мэдэх хүмүүс өгүүлэх
    юм.
     Нэг хэсэг нь татвар төлж шударга амьдардаг, нөгөө хэсэг
    нь тэр мөнгөөр бизнес хийж баяждаг эрүүл бус тогтолцоо арилж, хэзээ нэг “жинхэнэ
    ардчилсан нийгэм” бүрэлдэн тогтох юм бол доо.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж