Өнөөдөр Жон Ленноны төрсөн өдрийг тэмдэглэж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.09-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Жон Ленноны төрсөн өдрийг тэмдэглэж байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай

    Домогт дөрвөлийн нэг Жон Ленноны мянга мянган шүтэн бишрэгч өнөөдөр 70 дах
    удаагийн төрсөн өдрийг нь тэмдэглэж байна. Хоёр долоо хоногийн өмнө
    Нью-Йоркийн
    кино наадамд анх удаа британийн агуу хөгжмийн зохиолчийн намтар уран бүтээлийн
    кино “Nowhere Boy” буюу “Стать Джоном Ленноном” хэмээх бүтээл өрсөлдлөө.
    Өнөөдөр бас украйны Киев хотын Кинопанорама кинотеатрт түүний намтар уран
    бүтээлийн дээрх киног үзүүлнэ. Энэхүү кино Ленноны 1971 оноос хойших Төв паркаас зам хөндлөн гарахад байдаг Их
    Алим-д Йоко Онотой хамт өнгөрүүлсэн, улмаар 1980 оны арванхоёр дугаар сард гаж
    донтонд алуулсан түүний үхэл хүртэл сүүлчийн арваад жилийн амьдралын тухай
    өгүүлжээ. “Нью-Йорк” түүнд Битлз-ийг орхих боломж олгосон юм” гэж киноны
    найруулагч Майкл Эпстайн батлан хэлж байна. Лос-Анжелесийн Грэммийн музейд, Кливлендийн
    рок-н-роллын алдрын танхимд, хөгжмийн зохиолч маань нэлээд бүтээлээ туурвисан
    Стейнвей төгөлдөр хуур хадгалагдан байгаа Фениксийн хөгжмийн зэмсгийн музей
    зэрэг газарт Жон Ленноны амьдрал
    уран бүтээлд зориулагдсан үзмэрийн үзэсгэлэн гарах юм. Мөн Жон Ленноны хэрэглэж
    байсан шаазан хөтөвч дуудлага худалдаагаар зарагдсан байна.
    Нью-йоркийн Paley
    Center for Media галереед
    Ленноны ховор гэрэл зургууд
    тавигджээ.
    Бямба гаригт Нью-Йоркийн концертийн танхимд английн The
    Quarrymen хамтлаг “Төрсөн өдрийн мэнд хүргэе, Жон” нэртэй 19 хоног америкт
    хийсэн аялан тоглолтоо өндөрлөнө. Энэ хамтлаг 1956 онд  Ливерпуль хотод үүссэн бөгөөд үүний үрээр рок
    хамтлагийн дэлхийн түүхэнд хамгийн алдар хүндтэй болсон Битлз хамтлаг төрөн
    гарсан билээ. 1997 оноос түүний анхны хөгжимчид хамтлагийг дахин сэргээж,
    үргэлжлүүлэн концерт тоглож эхлэжээ. Өнөөдрийн тоглолтонд Пит Сигер, Том
    Пэкстон, Маршалл Греншо, Марк Хадсон болон бусад алдартай уран бүтээлч оролцож
    байна. Харин бямба гаригт Йоко Оно болон түүний хүү Шон нар Нью-Йоркоос алс хол
    байх юм. Учир нь тэд Исландийн Рейкьявикийн ойр арал дээр Йокогийн санаачлагаар
    2007 онд баригдсан Ленноны хөшөөнд гэрэл асаах болно. Ленноны бэлэвсэн эхнэр өнгөрсөн
    төрсөн өдрүүдэд анхандаа нэг их ач холбогдол өгдөггүй байснаа хүлээн
    зөвшөөрчээ. “Би залуу насныхаа талаар эргэж боддоггүй байлаа” хэмээн Rolling
    Stone сэтгүүлийн сурвалжлагад хэлээд “Гэвч надад дэлхийн өнцөг улам бүрээс
    захидал ирж, бид Жоны ачийг хариулахын тулд төрсөн өдрийг тэмдэглэж байна гэж
    бичсэн байдаг” гэв. Ленноны 70 дах төрсөн өдөр яагаад ийм их сэтгэл хөдлөлийн
    цалгиатай болж байна гэсэн асуултанд Оно “одоогийн нийгмийн уур амьсгалтай
    холбоотой байх, Жоны эрч хүч, итгэл үнэмшил шаардлагатай болсон байх” гэсэн
    өгүүлбэрээр хариулжээ. Энэ үеэр АНУ дах дуудлага худалдаанд Жон Ленноны хуруунуудын дардасыг худалдах гэж
    оролдсон юм. Үүнд Холбооны мөрдөх товчоо энэ зүйл АНУ-ын өмч хэмээн саад хийж,
    худалдаа зохион байгуулагчдаас хураан авчээ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж