
УИХ-ын гишүүд БНБУ-ын Европын холбоонд элсэхийн тулд тус холбооны стандартыг хэрхэн нэвтрүүлж байгаа болон Сонгуулийн хуулийн талаар мэдээлэл сонсч, тус улсын шинжлэх ухаан технологийн ололтуудтай танилцсан байна. Улсын хилд шилэн кабель тавьж хамгаалдаг төхөөрөмж, судалгаа, мэдээллийн ажилд ашигладаг нисгэгчгүй онгоцны тухай мэдээллийг УИХ-ын гишүүд илүү сонирхож судлахаар болжээ. Болгар улстай найрамдалт харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд хоёр тал эртний найрсаг харилцаа, эдийн засгийн шилжилтийн үеийг хамтдаа туулж байгааг онцлон ярилцсан байна.
Д.ОЮУН