Чилийн уурхайчдыг аврах цаг ойртож байна

Хуучирсан мэдээ: 2010.10.09-нд нийтлэгдсэн

Чилийн уурхайчдыг аврах цаг ойртож байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Чилийн албаны эх сурвалжийн мэдээгээр уурхайн гүнд боогдоод хоёр сар болж байгаа 33 уурхайчинг аврах цаг ойртож байна гэлээ. Уурхайчид 700 метрийн гүнд байгаа бөгөөд аврах багийн инженерүүдийн хэлж байгаагаар уурхайчдын багаа цэгт хүрэхэд одоо 34 метр л дутаа байгаа аж. Хэдийгээр энэ мэдээ баярлууштай ч уурхайчдын байгаа цэгт ойртох тусам маш болгоомжтой өрөмдөхгүй бол уурхайчдын дээрээс хөрс нуран унах аюултайг Чилийн Уул уурхайн яам анхааруулж байна.

    Энэ оны наймдугаар сарын 5-нд уурхайн хөрс нурж эдгээр уурхайчид 700 метрийн гүнд боогдоод байгаа бөгөөд уул уурхайн түүхэнд эдэн шиг удаан хугацаагаар газар доор байсан тохиолдол байхгүй юм.

    Уурхайчдыг гүнээс гаргах бүх бэлтгэл одоо ид хийгдэж байгаа бөгөөд уурхайчдын ар гэр, хэвлэл мэдээллийнхэн тэднийг гаргаж ирэх мөчийг тэсэн ядан хүлээж байна. Энэ зэсийн уурхай нь Чилийн нийслэл Саньягогоос 725 км-ийн зайд байдаг.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж