Нобелийн шагналтныг суллахыг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2010.10.09-нд нийтлэгдсэн

Нобелийн шагналтныг суллахыг шаардлаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хятадын норонд хоригдож байгаа тэрс үзэлтэн Лю Сяобод энэ жилийн энх тайвны Нобелийн шагналд хүртээхээр шийдвэрлэсэнд БНХАУ ихээхэн дургүй байна.
    Багш мэргэжилтэй, их сургуултд багшилж байсан Лю Сяобо-г Хятадын тал гэмт хэрэгтэн гэж үзэж байгаа бөгөөд Нобелийн шагналын хорооны шийдвэрийг эсэргүүцэн Бээжинд суугаа Норвегийн Элчин сайдын яаманд Хятадын Гадаад хэргийн яам албан ёсны эсэргүүцлийн захиа хүргүүлээд байгаа. “Лю Сяобо-д Нобелийн шагнал гардуулах нь энэхүү шагналыг зарчмын эсрэг юм” хэмээн Хятадын талын эсэргүүцэлд өгүүлсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Нобелийн шагналтанг шоронгоос суллахыг Хятадын талаас шаардсан бөгөөд “Хятадын эдийн засгийн шинэчлэлийн үрээр сая сая хүн ядуурлаас ангижирсан ч Хятадын улс төрийн шинэчлэл эдийн засгийн шинэчлэлээсээ харьцангуй хоцрогдож байна” хэмээн Обама мэдэгджээ.

    Энэ жил 54 настай Лю Сяобо нь Хятадын удирдлагыг идэвхтэй шүүмжлэгч бөгөөд 1989 оны Тянь Ань Миний талбайн хэргийн бэлтгэлд оролцсон юм. Түүнийг 2009 онд Хятадын шүүхээр шүүж 11 жилийн хорих ялыг “төрийн эрх мэдлийг задлахыг оролдсон” гэсэн үндэслэлээр оноосон.

    Нобелийн шагналын түүхэнд дэлхийн улс орнуудын тэрс үзэлтнүүд нэг бус удаа шагналын эзэн болж байсан. Тухайлбал,

    -2003 онд Иранийн хуульч, нийгмийн зүтгэлтэн Ширин Эбади
    -1991 онд Бирмийн ардчиллын төлөө тэмцэгч Аунг Су Куи
    -1983 онд Польшийн Эв санааны нэгдлийн хөдөлгөөний тэргүүн Лех Валенса
    -1980 онд Аргентины хүний эрхийн төлөө тэмцэгч Адольфо Эскуивел
    -1975 онд Оросын энх тайвны төлөө тэмцэгч, цөмийн физикч Андрей Сахаров
    -1960 онд Өмнөд Африкийн арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг тэмцэгч Альберт Лутули
    -1935 онд нацистийн Германы үед хоригдож байсан Германы сэтгүүлч Карл Вон Оссецки нар юм.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж