Уулс цасан хэвнэгээ нөмрөв

Хуучирсан мэдээ: 2010.10.09-нд нийтлэгдсэн

Уулс цасан хэвнэгээ нөмрөв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Аравдугаар сар гартал налайж байсан тэнгэр хангай хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж байгааг сануулан аашаа хувиргаад байна. Ойрын өдрүүдэд уулархаг газруудаар нойтон цастай, говийн аймгуудаар үе үе салхины хүч 16-18, заримдаа 24 м/сек хүрч ширүүсэхийг анхааруулж байна.

    Нийслэлийн орчмын уулс ч цагаан хэвнэгээ нөмөрлөө. Богдхан уул, Сонгино хайрхан, баруун талын уулс цасан оройтой болоод хоножээ.

    Үүнтэй зэрэгцээд нүүрс, түлээний жижиглэнгийн үнэ 100-200 төгрөгөөр өсч, шуудай нүүрс 1200 төгрөг, шуудай хар мод 800 төгрөгийн ханштай болжээ.

                                        Д.ОЮУН

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж