
Өнөөдрийн 08.00 цагаас оройн 20.00 цаг хүртэл ихэнх нутгаар хур тунадас , уулаараа цас орно. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, зүүн хагаст баруун өмнөөс секундэд 5-10 метр. Говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар гурванградус хүйтнээс хоёр градус дулаан, говь болон, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.
Улаанбаатар хотод үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, 5-7 градус дулаан байна.