ОХУ-д 140 тонн адууны мах экспортолжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

ОХУ-д 140 тонн адууны мах экспортолжээ

Увс аймгийн Боршоо боомтоор энэ долоо хоногт 140 тонн адууны мах экспортод гаргажээ. Мах гаргах эрх авсан “Бум номин” компани, “МонТува” компани гэх хоёр аж ахуй нэгж нь Кизиль хотын Урианхай компанитай зохих ёсны гэрээ байгуулсны үндсэн дээр тус махыг гаргасан байна. Гарал үүслийн гэрчилгээ, эрүүл ахуйн шаардлага хангасан бол өөр бусад аж ахуй нэгж, хувь хүмүүст ч мах экспортлох боломжтой аж. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар газар дээр нь хяналт тавин ажилласан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж