“Хонгор чамдаа” хоёр өдөр эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

“Хонгор чамдаа” хоёр өдөр эгшиглэнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Залуу дуучин Д.Намсрайноров уран бүтээлийн анхны тоглолтоо энэ сарын 10-нд Бөхийн өргөөнд хийх гэж байгаа билээ. Харин өнөөдөр 12.00 цагт Бөхийн өргөөний хойд талд зассан зургаан ханатай монгол гэрт “Хонгор чамдаа” тоглолтыг зохион байгуулагч багаас сэтгүүлчдэд дахин хэвлэлийн хурал хийлээ. Хоёр дахь удаагаа хэвлэлийн хурал зарласны учир нь энэ сарын 10-нд тоглох тоглолтын тасалбар хэдийнэ дуусч, үзэгчдийн хүсэлтээр дахин 12-нд “Хонгор чамдаа” тоглолтоо хийхээр болсон тухайгаа дуулгасан юм.

    Д.Намсрайноров оюутан цагтаа Төв аймгийн Бүрэн сумын уугуул, номын багш, Соёлын тэргүүний ажилтан Д.Шийрэвжамцын үг, Соёлын тэргүүний ажилтан Р.Билэгтийн хөгжим ”Хонгор чамдаа” дуугаараа уран бүтээлийн гараагаа эхэлжээ. Түүний энэ дууг мэдэхгүй хүн гэж үгүй, бараг л дуугаараа нэршсэн азтай дуучин гэж хэлж болохоор. Тэр ч утгаараа анхны бие даасан цомог, тоглолтоо “Хонгор чамдаа” хэмээн нэрлэсэн байна. Тэрбээр  урын сан дахь 30 гаруй дуугаараа үзэгчдээ хөглөх юм.

    “Хонгор чамдаа” тоглолтод дуучин Д.Намсрайноровын хамт хоёр гавьяат, хоёр залуу дуучин болон Үндэсний дуу бүжгийн чуулгын хөгжимчид оролцоно.
    Монгол Бөхийн өргөөнд анх удаа “Хонгор чамдаа” тоглолтонд зориулан усан дунд хөвж буй мэт дугуй тайзыг “Гэсү” компани хийж гүйцэтгэжээ. Харин гэрэлтүүлгийг нь “Disco music” компани хуриуцан ажиллах аж.

    Дуучин Д.Намсрайноровын анхны бие даасан “Хонгор чамдаа” тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Төв цэг” клуб, ивээн тэтгэгчээр “Дунд урт” групп, ерөнхий найруулагчаар Хүүхэлдэйн театрын ерөнхий найруулагч, Соёлын тэргүүний ажилтан доктор н.Сүхбаатар, ерөнхий продюсероор гавьяат жүжигчин, дуучин Ч.Бат-Эрдэнэ ажиллаж байгаа аж.
    Хоёр өдөр тоглох тоглолтыг нийт 6000 хүн үзэх боломжтой хэмээн зохион байгуулагчид ярьж байна. Хэдийгээр Бөхийн өргөө 2500 хүний суудалтай ч үзэгчдийн эрэлт, хүсэлт ихтэй байгаа учраас 500 суудлыг нэмж байруулсан байна.
    Уг тоглолтын тасалбар 8000 төгрөгийн үнэтэй бөгөөд Бөхийн өргөөний өмнө зассан зургаан ханатай гэрт тасалбар худалдаж авахаар зорин ирсэн үзэгчдийг монгол ахуйд айраг цагаагаар дайлж байгаа юм. Мөн тасалбарыг 1905 утсаар захиалбал, үнэгүй хүргэж өгөх гэнэ.

    Энэхүү тоглолтоо залуу дуучин Д.Намсрайноровыг сонсдог, мэдэрдэг, ойлгодог, Монголын нийтийн дууны урлагтай үргэлж хамтдаа байдаг үзэгчдэд монголын ард түмэндээ хүргэж байгаа аж.

    Г.Даша

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж