Хамт олондоо үнэлэгдэх зарчим | News.MN

Хамт олондоо үнэлэгдэх зарчим

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Хамт олондоо үнэлэгдэх зарчим

Хамт олондоо үнэлэгдэх олон зарчмууд байдаг.
Үүнд:

Өөрчлөлтөөс бүү ай
Янз бүрийн өөрчлөлт, шинэчлэлт гapax нь бий. Ажлын өдрийг цагаар
богиносгож байвал нэг өөр хэрэг. Гэтэл нэмэлт ачаалал гарах, илүү цагаар ажиллах шаардлага гарвал хүмүүс тэр бүр таатай хүлээж авдаггүй. Иймд зохицох чадвартай байх хэрэгтэй. Аливаа өөрчлөлтийг эерэг талаас нь хүлээж авч уян хатан хандаж сурах нь танд л ашигтай.

Шүүмжлэлээс бүү ай
Хамгийн гол нь үр дүнтэй зөв санал шүүмжлэлийг бодит бус "дайралт" -аас ялгаж салгах чадвартай байх нь чухал. Харин хаа ч байдаг атаархагч нарын зэвүүцэл дургүйцлийг тоохгүй байсан нь дээр.

Төгс төгөлдөр байх хэрэггүй
Хүн бүрт өөрийн гэсэн сул талууд байдаг. Байгаагаасаа тэс өөр, ямар ч алдаа дутагдалгүй хүн болох гэж зүтгэх, хиймэл дүр эсгэх нь өөрт болон өрөөлд дарамттай. Ийм хүний дэргэд, гар нийлэн ажиллах ч хэцүү байх нь тодорхой. Тэгээд ч хиймэл дүртэй хүн хамт олонд таалагддаггүйг санууштай.

Тогтсон хэв журмыг бүү эвд
Хамт олон удирдлага бүрийн ажиллах хэв маяг, дүрэм журам нь янз бүр байдаг. Бичигдээгүй боловч хамт олноор хүлээн зөвшөөрөгдсөн тийм харьцаа, загвар ч байх нь бий. Зарим зүйл нь танд таалагдахгүй байсан ч үүнийгээ ил гаргах, эгдүүцэх хэрэггүй. Дасан зохицохыг хичээ. Жишээ нь бүгд хамт үдийн цайндаа нэг газар ордог бол та тусгайдаа байгаад байвал хэзээ ч "хамт олны хүн" болохгүй л гэсэн үг. Энэ мэтийн нарийн ширийн зүйлд анхааралтай хандаж бай.

Инээмсэглэ
Сэтгэл санааны өөдрөг байдал хүмүүсийг ямагт татдаг. Эсрэгээр дүнсгэр царайлсан, зовлон тоочсон хүнээс хамт олон автоматаар зайгаа барьдаг юм шүү. Гэхдээ хиймэл инээмсэглэл хэрэггүй л дээ. Инээмсэглэхгүй байсан ч чин сэтгэлийн аятайхан харьцаа, үг яриа хүн бүрт таатай байдгийг санууштай.

Дарга удирдлагадаа туслах
Тал засахаас арай өөр ойлголт юм. Жижиг сажиг ажлын туслалцаа түүнд зайлшгүй хэрэгтэй болно. Үүнд нь та их зан гаргалгүйгээр туслах, өөрөө санаачлага гаргахаас ч зовох хэрэггүй. Хөдөлж гүйхэд бэлэн байвал танд л ашигтайг бүү март.

Н.Цэнд

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

SONY VAIO 99096353 2010-03-24 127.0.0.1

USA-с шинэ SONY VAIO 14inch Cpu Core i3 213Ghz Ram 4Gb Hard 500Gb Graphic NVIDIA GeForce310M 2001Mb HDMI IEEE1394 WebcamWiFi DVD RW double layer Multimedia card readerBluetooth Original Windows 7 64bit – 1080-д SONY VAIO 10inch Cpu Atom 166Ghz N270 Ram 1Gb Hard 250Gb IGMA3150 IEEE1394 WebcamWiFi Multimedia card reader Original Windows 7 – 580-д зарна авах хүн залгана уу 99096353

Avatar

Зочин 2010-03-24 127.0.0.1

Америкаас брэндийн үнэртэй уснуудыг захиалгаар оруулж ирнэ Та захиалах үнэртэй усныхаа нэр болон брэндийг мэдэж байвал захиалга хийхэд илүү хялбар байх болно Холбоо барих fragrance_mnyahoocom

Avatar

Зочин 2010-03-24 127.0.0.1

taalagdlaa tnks a lot

Avatar

achlal 2010-03-24 127.0.0.1

zovhumuust ylanguya zaluust heregtei iim zuiliig bainga bichij baigaarai

Avatar

Зочин 2010-03-24 127.0.0.1

өшөө гэдэг монгол үг байдаг юм уу өөр эсвэл илүү гэх мэт үг хэрэглэвэл дээр байх

Avatar

Зочин 2010-03-24 127.0.0.1

buunii nohoi be

Avatar

Зочин 2010-03-24 127.0.0.1

Айл албан байгууллага office нүүлгэх үйлчилгээ үзүүлнэ Тавилга эд хогшил дуудлагаар салгаж угсарна Нүүлгэлт service Утас 99802733

Avatar

Жагаа 2010-03-24 127.0.0.1

маш сайхан санагдаж байна өшөө илүү сайхан юм бичвэл сайхан байна

Avatar

Жагаа 2010-03-24 127.0.0.1

маш сайхан санагдаж байна өшөө илүү сайхан юм бичвэл сайхан байна

Avatar

Жагаа 2010-03-24 127.0.0.1

маш сайхан санагдаж байна өшөө илүү сайхан юм бичвэл сайхан байна

Avatar

Жагаа 2010-03-24 127.0.0.1

маш сайхан санагдаж байна өшөө илүү сайхан юм бичвэл сайхан байна

Avatar

Жагаа 2010-03-24 127.0.0.1

маш сайхан санагдаж байна өшөө илүү сайхан юм бичвэл сайхан байна

Avatar

Жагаа 2010-03-24 127.0.0.1

маш сайхан санагдаж байна өшөө илүү сайхан юм бичвэл сайхан байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж