Хамтарсан хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Хамтарсан хуралдаан болно

Монгол Улс, Европын Холбооны Хамтарсан хорооны ээлжит XIII хуралдаан энэ сарын 11-12-ны өдрүүдэд ГХЯ-нд болох гэж байна. Хуралдааныг Монгол Улсын Шадар сайд, Монгол Улс, Европын Холбооны Хамтарсан Хорооны Монголын хэсгийн дарга М.Энхболд, Европын комиссын Гадаад харилцааны Ерөнхий газрын Монголын хэлтсийн дарга Ф.Жессен нар тэргүүлэх аж.

Хамтарсан хорооны хуралдаанаар хоёр талын харилцааны өнөөгийн байдал, харилцааг цаашид өргөжүүлэх боломж, хэрэгжүүлэх бололцоо бүхий төслүүдийн талаар санал солилцохоос гадна тодорхой салбаруудын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Европын Холбооны зарчим, хэм хэмжээ, стандартыг Монгол Улсад нэвтрүүлэхэд хамтран ажиллах, энэ чиглэлийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох, тодорхой төсөл хэрэгжүүлэх талаар ярилцах төдийгүй Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулахаар ажиллаж буй Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн явцын талаар санал солилцох юм байна.

Мөн Монгол Улс, Европын Холбооны хоорондын Худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын Дэд хорооны XII хуралдаан 11-ний өдөр ГХЯ-нд болох юм байна. Дэд хорооны хуралдаанаар хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, Монгол Улсын аж үйлдвэр, уул уурхай, эрдэс баялаг, аялал жуулчлалын  салбарын хөгжил, ЕХ-той хамтран ажиллах боломж, чиглэлийн талаар мэдээлэл, санал солилцох ажээ.
                            
Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж