Эмэгтэйчүүдийн ажил хөнгөн гэж үү?

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийн ажил хөнгөн гэж үү?

Мэргэжлийн менежментийн институтээс явуулсан саяхны нэгэн судалгаагаар эмэгтэйчүүд эрчүүдтэй адилхан цалин авахад дахин  57 жил хүлээх болж байна.

Британийн  олон нийтийн болон хувийн секторт  ажилладаг  хүмүүсийн  цалинг харьцуулахад эрчүүдийн олдог 1 фунт стирлинг, эмэгтэйчүүдийн 82 пеннитэй тэнцэж байгаа аж.  Хэдийгээр  Британид эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил цалин авахыг хуульчлаад 40 жил болж байгаа ч ажил мэргэжлээс шалтгаалан цалингын хэмжээ асар ялгаатай хэвээр байдаг юм. Эмэгтэйчүүдийн ажлын үүрэг хариуцлага өндөр байлаа ч тэдний  цалин эрчүүдийнхээс хавьгүй бага буюу  жилд мянган фунт стирлингээр бага байдаг байна.
Судалгаа явуулсан институтын захирал  Петра Вилтоны  ярьснаар энэ жил төрсөн охидийн хувьд 40 жилийн дараа л эрчүүдтэй адил цалин авах боломжтой болох аж.  
Харин орчин үеийн эмэгтэйчүүд цалингаа нэмэгдүүлэхийн тулд улам хичээж, шаргуу ажиллах ганц л боломж байгаа бололтой.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж