Шороон болон цасан шуурга шуурна

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Шороон болон цасан шуурга шуурна

Ус цаг уурын хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр өнөө шөнө нутгийн баруун хагаст, маргааш өдөр нутгийн төв хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар цас орж, хүйтэрч, салхи секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах аж.

Иймд, Онцгой байдлын ерөнхий газраас төв орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсүүд болон ард иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд:

-Ард иргэд, малчид, тариаланчдын хувьд цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг сонсч,   амьдрал ахуйдаа хэрэглэж, айл хотлоороо хамтран бэлтгэлээ хангах, дулаан хувцас бэлтгэх, гэр мэтийн хөнгөн сууцыг хүнд зүйлээр даруулах, өвс тэжээлийн нөөц бэлтгэх, хашаа саравчаа дулаалах, цаг агаарын аюултай үзэгдлийн үед болж өгвөл гэр, орон байрнаасаа гарахгүй байхыг анхааруулж байна.

-Салхи шуурганы үед малыг ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, малчид ард иргэдэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс хамгаалах арга хэмжээ авах,

-Хот хоорондын болон орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд онцлон анхаарч, цаг агаар, зам давааны нөхцөл байдлыг зөв үнэлж, зорчигчдын аюулгүй байдлыг хангасан жолооч, тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргах асуудлыг орон нутгийн тээврийн бирж, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран яаралтай зохион байгуулахыг анхааруулж байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж