MotoGP-гийн туршилтын гараанд Кейси Стонер хамгийн хурдан нь байв

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

MotoGP-гийн туршилтын гараанд Кейси Стонер хамгийн хурдан нь байв

MotoGP-гийн 2007 оны дэлхийн аварга Кейси Стонер Катарт болсон шинэ улирлын өмнөх туршилтын гараанд нэг тойргийг хамгийн богино хугацаанд туулжээ. Өнгөрсөн шөнийн туршилтын гараанд Стонер нэг минут, 55.353 секундын амжилт гаргаснаар өмнөх гараанд түрүү авсан Валентино Россигийн хурдыг гүйцсэн байна. “Ducati” багт харьяалагдаж буй 24 настай Стонер хоёр уралдааны ерөнхий дүнгээр тэргүүлсэн бол аваргаа хамгаалан уралдах Росси хоёрт, Италийн Андреа Довизиосо гуравдугаарт барианд оржээ. MotoGP ангиллын шинэ улирлын анхны гараа Катарт дөрөвдүгээр сарын 11-нд болох бөгөөд туршилтын гараанд нийт 17 тамирчин өрсөлдсөн байна.

Туршилтын гарааны дүн:

1. К.Стонер /Австрали/ – Ducati – 1:55.353
2. В.Росси /Итали/ – Fiat Yamaha – 1:55.402
3. А.Довизиосо /Итали/ – Repsol Honda – 1:55.879
4. Б.Спайс /АНУ/ – Monster Yamaha Tech 3 – 1:55.954
5. Н.Хейден /АНУ/ – Ducati – 1:56.115
6. Л.Капиросси /Итали/ – Rizla Suzuki MotoGP – 1:56.195
7. Х.Лорензо /Испани/ – Fiat Yamaha – 1;56.504
8. Р.де Пуньет /Франц/ – LCR Honda – 1:56.504
9. С.Эдвардс /АНУ/ – Monster Yamaha Tech 3 – 1:56.540
10. М.Каллио /Финлянд/ – Pramac Racing – 1:56.767
11. А.Эспаргаро /Испани/ – Pramac Racing – 1:56.897
12. А.Баутиста /Испани/ – Rizla Suzuki – 1:56.898
13. Д.Педроза /Испани/ – Repsol Honda – 1:56.935
14. М.Меландри /Итали/ – San Carlo Honda Gresini – 1:57.222
15. Х.Барбера /Испани/ – Paginas Amarillas Ducati – 1:57.223
16. Х.Айома /Япон/ – Interwetten Honda – 1:57.251
17. М.Симончелли /Итали/ – San Carlo Gresini – 1:57.379
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж