Мэдээллийн технологийн инкубатор байгууллага шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Мэдээллийн технологийн инкубатор байгууллага шалгаруулна

Мэдээллийн
технологийн  үндэсний паркийн Бизнес хөгжлийн төвөөс мэдээллийн
технологийн инкубатор байгууллага сонгон  шалгаруулах 16 дахь элсэлтээ
авахаар болжээ. Энэ удаагийн элсэлтийн онцлог нь  цаашид гадаад зах зээл
дээр ажиллах эрмэлзэл бүхий аж ахуйн нэгж байгууллагуудыг элсүүлэх юм
байна. Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг 
http://www.itpark.mn  веб хуудаснаас авах боломжтой гэнэ.

Дашрамд дуулгахад, МТҮП-ийн Бизнес хөгжлийн төв нь 2002-2003 онд БНСУ-ын
Засгийн газрын буцалтгүй тусламжаар мэдээллийн технологийн чиглэлээр
үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд инкубатор үйлчилгээ үзүүлэх
болсон аж.  Анх 2003 оны есдүгээр сард үйл ажиллагаагаа эхэлж, 190 орчим
ААН, иргэнийг хамруулан, 49 компанийн 1000 гаруй ажилтанд инкубаторын
үйлчилгээ үзүүлжээ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж