
Булган аймгийн Хишиг-Өндөр сумын дөрөвдүгээр багийн нутагт малчин Н-ийн хотонд өнгөрсөн шөнө галзуу чоно дайрч оржээ. Улмаар хүн, мал руу ноцсон байна.
Хоёр малчин залуу, хориод үхэр, таван адууг хазаж, урж гэмтээсэн байна.
Тиймээс өнөө өглөнөөс тус сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоон аймгийн Онцгой байдлын газар, мал эмнэлгийн албанаас ажлын хэсэг тухайн газар дээр нь үзлэг, тандалт хийж байна. Харин галзуу чононд хазуулсан хоёр хүнийг сумын эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байгаа аж.
П.Наран