Тамхи –умайн гадуурх жирэмслэлт

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Тамхи –умайн гадуурх жирэмслэлт

Тамхинд агуулагддаг хорт бодис нь эмэгтэйчүүдийн  умайн гадуурх жирэмслэлтийг  үүсгэх гол хүчин зүйл болохыг Эдинбургийн их сургуулийн эрдэмтдийн явуулсан судалгаа  харуулжээ.

Эрдэмтэд cotinine гэгч бодис умайн гуурсан хоолой дахь PROKR1 протейны хэмжээг  ихэсгэснээс үр умайн гадна тогтдогийг нотолжээ. 

Тамхи татдаг, умайн гадуур жирэмсэлж байсан эмэгтэйчүүдийн умайн гуурсан хоолой дахь  PROKR1 протейн жирийн  хүмүүсийнхээс  хоёр дахин их байжээ.

Эдинбургийн их сургуулийн нөхөн үржихүйн төвийн доктор  Эндрю Хорне “ Энэ судалгаа тамхи байнга татдаг эмэгтэйд умайн гадуур жирэмслэх эрсдэл их байгааг мөн тамхидалт нөхөн үржихүйд хэрхэн нөлөөлдгийг  нотолсон шинжлэх ухааны үндэстэй баримт боллоо” гэжээ.

Судалгааг тамхи байнга татдаг болон огт татдаггүй эмэгтэйчүүдтэй харьцуулан гаргасан  юм. Умайн гадуурх жирэмслэлт  Британид жилд 30 мянга гаруй бүртгэгддэг  бөгаад үүний 98 хувьд нь үр тогтолт гуурсан хоолойн гадна бэхлэгдсэн байжээ.

“Тамхи уушги, амьсгалын тогтолцоонд нөлөөлдгийг бүгд мэднэ. Харин тамхины утаа нөхөн үржихүйд хортой нөлөө үзүүлж байгааг  дээрх жишээ харууллаа” гэж доктор Хорне ярьж байна.

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж