Эмэгтэйчүүдийн эмч шүдний эмчээс аймаар уу?

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийн эмч шүдний эмчээс аймаар уу?

Дэлхийд  алдартай  Bayer эм зүйн компаниас  явуулсан судалгаагаар эмэгтэйчүүдийн 56 хувь нь жилд ердөө арав хүрэхгүй минутыг эмчээс зөвлөгөө авахад зарцуулдаг байна.
“ Эмэгтэйчүүд эмчид үзүүлэхээс ичдэгээс болоод жирэмснээс  хамгаалах сайн аргыг мэдэхгүй байна “ психоаналист Линда Пападолупус  ярьж байна.
Эмэгтэйчүүд сексийн  хамтрагч болон эмчтэйгээ илэн далангүй байх боломжтой ч энэ сэдэв тэдний хувьд ичмээр зүйл мэт санагддагаас ярилцахаас эмээдэг гэж судалгаанд оролцсон дийлэнх бүсгүйчүүд ярьсан байна.  
Эмэгтэйчүүд 40 хүртлээ үүнд санаа зовдоггүй бөгөөд 20, 30 –тай эмэгтэйчүүд эмчээс зөвлөгөө авах нь 40 хувь бага байдаг  гэнэ.  Харин жирэмснээс хамгаалах шаардлага гарах үед эмэгтэйчүүдийн 10 хувь нь л эмчтэйгээ зөвлөдөг бөгөөд энэ үед яг л шүдний эмчид очих гэж байгаа мэт сандарч түгшдэг аж.
Бүх насны эмэгтэйчүүдэд жирэмснээс хамгаалах өргөн боломж байдаг ч бэлгийн эрүүл мэндийн асуудлаа  эмчтэйгээ зөвлөөгүйгээс  эмэгтэйчүүд өөрт тохирох сайн аргыг сонгож чаддаггүй юм.  Жирэмснээс хамгаалахад хамгийн  өргөн хэрэглэгддэг 15  арга байдаг  бол эмийн  20-иод арга байдаг аж.  Харин эмэгтэйчүүд өөрт тохирох эсэхийг анхааралгүй хамгийн их сурталчилдаг аргыг эргэлзээгүй сонгодог нь эмч нарын санааг зовоож байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж