Сайд “Өдрийн шуудан” сонинг шүүхэд өгчээ

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Сайд “Өдрийн шуудан” сонинг шүүхэд өгчээ

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд Сүхбаатар дүүргийн шүүхэд иргэний нэр төр, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэхээр нэхэмжлэл гарган “Өдрийн шуудан” сонинг шүүхэд өгсөн байна. Сайд тус сонинг шүүхэд өгөх болсон үндэслэлээ “Өдрийн шуудан” сонины 2010 оны наймдугаар сарын 17-ны өдрийн №193 дугаарт “Лу.Болд нисдэг тэргээр санзайд үдэлж, Минжид алжаалаа тайлдаг болжээ”, мөн 2010 оны аравдугаар сарын 5-ны өдрийн №234 дугаарт “Лу.Болдын хобби хүний аминд хүрэх дөхөв” гарчигтай нийтлэлүүддээ Батлан хамгаалахын сайдыг Минжийн хангайд ан ав хийдэг, Санзай дахь эдлэндээ нисдэг тэргээр хүргүүлдэг болсон, түүнчлэн Өвөрхангай аймагт болсон “Зэвсэгт хүчнийг сурталчлах өдөрлөг”-ийн үеэр сайдын зорчсон нисдэг тэрэг дэндүү давчуу зайд газардахдаа сүүл нь хүчтэй цохилтод орж түүнээс хоёр хүн унаж бэртсэн гэх мэтээр удаа дараа гүтгэн бичсэн тул үнэн мөнийг олуулахаар” хэмээн тайлбарлажээ.

Б.Гэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж