Голомт банк Азийн хөгжлийн банктай Худалдааны санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Голомт банк Азийн хөгжлийн банктай Худалдааны санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа

15 жилийн ойтойгоо золгож буй Монгол улсын шилдэг банк-Голомт банк өнөөдөр Азийн хөгжлийн банктай  Худалдааны санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурж гадаад худалдаа эрхэлдэг Монголынхоо аж ахуй нэгжүүдэд бизнесээ өргөжүүлэх томоохон боломжийг нээлээ.  
Гэрээнд гарын үсэг зурснаар Голомт банкны харилцагчид Азийн хөгжлийн банкнаас баталгаажсан худалдааны санхүүжилтийг дэлхийн томоохон банкуудаас авах боломж бүрдэж байна.  
Худалдааны санхүүжилтийг дэмжих хөтөлбөр нь Монголын эрдэс баялгийн компаниуд өөрсдийн бүтээгдэхүүнийг гадаадад худалдах боломжийг нэмэгдүүлж, мөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад дэмжлэг үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.
Дэлхийн зах зээлд тэргүүлэгч 30 орчим санхүүгийн байгууллагатай нягт хамтран ажилладаг Голомт банк ийнхүү Азийн Хөгжлийн банкны Худалдааны санхүүжилтийн  хөтөлбөрт хамрагдсанаар гадаад худалдаа эрхэлдэгМонголынхоо аж ахуй нэгжүүдэд бизнесээ өргөжүүлэн, хөгжүүлэх томоохон боломжийг олгож байна.
Манилад төвтэй Азийн хөгжлийн банкны үйл ажиллагаа нь эдийн засгийн өсөлт, байгаль орчинд ээлтэй тогтвортой хөгжил, бүс нутгийн интеграцийг хангах замаар Ази, Номхон далайн бүс нутагт ядуурлыг бууруулахад чиглэгддэг бөгөөд 2009 онд 16 тэрбум долларын зээл олгож, 1.11 тэрбум долларын төслийн тусламж болон 266.8 сая долларын техникийн тусламж үзүүлсэн байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж