
Түүний өмгөөлөгч Дебра Грасгрин хэлэхдээ “Брэкстоныг Татварын албанд төлөх ёстой өрөө дарахын тулд Атлантад байдаг хөрөнгөө бүгдийг нь өгч, дээрээс нь хүүхдүүдээ өөрөө асрах хэрэгтэй” болно гэжээ.
Брэкстоны хувьд сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн хувьд сайнгүй байгаа. 2008 онд тэрбээр нь цээжинд нь хүчтэй өвдөлт үүссэн гэсэн шалтгаанаар Лас-Вегаст хийх тоглолтоо хойшлуулсан нь эцэстээ хялгасан судасны цочмог үрэвсэл хэмээн оношлогдсон юм. Мөн Брэкстон 2008 оны сүүлээр “Ододтой бүжиглье” тэмцээнд оролцохдоо эцсийн шатанд үлдэн, ялах боломжтой байсан ч мөн л эрүүл мэндийн шалтгаанаар финалд оролцож чадаагүй юм.
Т.Мөнхсайхан