Малчдыг худагжуулах тендерийн дүн гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Малчдыг худагжуулах тендерийн дүн гарчээ

Монголын Мянганы Сорилтын Сан (ММСС)-гийн Хот орчмын бэлчээрийн төслийн хүрээнд 300 орчим малчдын бүлгүүдэд бэлчээрийг гэрээгээр ашиглуулах ажил есдүгээр сарын 27-ноос эхлэн хэрэгжиж эхэлжээ. Үүнтэй  уялдан малчдын бүлгүүдэд 300 орчим худаг шинээр гаргах, хуучин худгуудыг сэргээн засварлах хөрөнгө оруулалтын ажил хийх боломж нээгдэж байгаа юм. Худаг шинээр гаргах, сэргээн засварлах ажлын тендерийг таван багц болгон нээлттэй зарлаж, тендерт усны аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг орон нугийн 16 компани 24 төсөл ирүүлснээс Төв аймгийн “Тунгалаг Ус”, Сэлэнгэ аймгийн “Урсгал ус”, Улаанбаатар хотын “Ус инженеринг”, “Усны барилга” компаниудын нэгдэл мөн геологийн судалгаа, өрөмдлөгийн “Орд гео” компаниуд шалгараад байна. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 3.6 сая ам.доллар болно. Компаниуд худаг шинээр гаргах ажил эхлэхийн өмнө Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг худаг тус бүр дээр боловсруулж, ММСС-аар батлуулсны дараа ажлаа эхлэх юм. Энэ ажил манай орны усны нөөц бохирдох, хомсдохоос урьдчилаг сэргийлэх, зөв зохистой ашиглахад ихээхэн түлхэц болно. Худагт оруулсан хөрөнгө оруулалтын 50 хувийг малчдын бүлэг 15 жилийн хугацаанд эргэн төлөх юм.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж