
Өнгөрсөн сарын 27-ноос энэ сарын 2-ныг хүртэл хийсэн ажлын үр дүнд өвчний шинж тэмдэгтэй 233 зээрийг устгажээ. Халзан,Онгон, Асгат, Сүхбаатар, Уулбаян, Мөнххаан зэрэг сумын нутгаар тандалт хийж, доголсон, турж эцсэн, сүргээ гүйцэхгүй болсон зээрүүдийг түүвэрлэн устгаж, стандартын шаардлага хангасан талбайд булшлан халдваргүйтгэл хийсэн байна. Өвчний сэжигтэй зээрийг устгах ажиллагаа найман хүний бүрэлдэхүүнтэй зургаан өдөр үргэлжилжээ.
Д.Улаанаа