Улаан сонгино хорт хавдраас сэргийлнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Улаан сонгино хорт хавдраас сэргийлнэ

Эрдэмтэд холестерины хэмжээг бууруулж, зүрхний өвчнөөс  хэрхэн сэргийлэх вэ гэдэг асуултын хариуг олжээ. Газар дундын тэнгис болон Энэтхэгийн оршин суугчдын хоол хүнсэндээ байнга хэрэглэдэг улаан сонгино бие махбодиос муу холестериныг ялгаруулж, зүрхний шигдээс өвчнөөс урьчдилан сэргийлдэг болохыг тогтоожээ.  Хонг Конгын эрдэмтэд холестерин ихтэй хоол хүнс хэрэглэдэг хүмүүст улаан сонгино түлхүү хэрэглүүлэхэд найман долоо хоногын дараа холестерины хэмжээ 20 хувиар буурсан байжээ.

Эндээс эрдэмтэд улаан сонгиныг хоолонд тогтмол хэрэглэвэл зүрх судасны өвчнөөс сэргийлж болно гэдэг дүгнэлтэд хүрчээ.

Улаан сонгиныг  Газар дундын тэнгис болон дундад азийн улс орнуудад ихээр хэрэглэдэг юм. Учир нь тэдгээр хүмүүс  улаан сонгиныг  хорт хавдар тусах эрсдэлийг бууруулах, ханиад болон зүрхний өвчнөөс сэргийлэхэд тустай хамгийн ашигтай хүнсний ногоо гэж үздэг юм. 

Хятадууд  сонгино сармисны  хэрэглээгээрээ  дэлхийн аль ч орны иргэдийг дагуулахгүй бөгөөд тус оронд ходоодны хорт хавдар 40 хувиар бага байдаг байна.  Амтат сонгины эх орон Гүрж, АНУ зэрэг орнуудад ходоодны хорт хавдар өвчин бусад орнуудаас  харьцангуй бага байдаг гэнэ.

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж