Насанд хүрээгүй дагавар охиноо хүчирхийлжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Насанд хүрээгүй дагавар охиноо хүчирхийлжээ

Насанд хүрээгүй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэрэг ойр ойрхон гарах боллоо. 22 настай залуу, 8 настай охин, 10 настай эрэгтэй хүүхдийг бэлгийн амьдралд уруу татсан хэрэг гарсан бол өчигдөр 17 настай сурагч хойд эцгийнхээ хүүхдийг тээж байгаа хэрэг илэрчээ.

Ийм хэрэг урьд жилүүдэд манай аймагт удаа дараа гарч байсан учир бага насны хүүхдээ ялангуяа энэ насны охидоо гэмт хэргийн золиос болгохгүйн тулд хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг эцэг, эхчүүдэд анхааруулж байна. Дээрх хэргийн хохирогч 17 настай охин одоо гурван сартай жирэмсэн учир хойд эцгийнхээ хүүхдийг төрүүлэхээр болж байна. Гэтэл ийм төрлийн гэмт хэрэгт өртсөн хүүхдүүд сурлагаар доголдож, хамт олны дунд орж чадахгүй болохоос гадна зожиг болох зэрэг хандлагууд илэрдэг аж.

Ийм төрлийн хэрэг үйлдсэн этгээд хуулийн дагуу 5 буюу түүнээс дээш жил хорих ял оноодог байна.

Д.Ану

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж