Сэтгэцийн өдрийг тэмдэглэлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Сэтгэцийн өдрийг тэмдэглэлээ

Жил бүрийн аравдугаар сарын 10-ны өдрийг Дэлхийн сэтгэцийн өдөр тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг “Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалъя” уриан доор нэг сарын аяныг зохиож өнөөдөр дүгнэлээ. Өнгөрсөн сарын 10-ны өдрөөс энэ сарын 10 –ныг хүртэл зохиосон аяны хүрээнд олон ажил зохион байгуулсан тухайгаа тэд хэлж байна.

Хурдтай өөрчлөгдөн хөгжиж байгаа 21 дүгээр зууны энэ нийгэмд хүмүүсийн өвчлөх гол нөхцөл нь стрест орох явдал гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Үүнээс хэрхэн гарах арга замыг голлон олон нийтэд хүргэх зорилгоор сарын аян зохион байгуулсан нь үр дүнгээ өгчээ. Сэтгэцийн өөрчлөлтөөс хэрхэн урьдчидан сэргийлэх тухай гарын авлага хэвлэж тарааснаас гадна иргэдийг хамарсан сургалтыг  зохион байгуулжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд оролцох идэвхийг нь нэмэх зорилгоор хэрэгжиж байгаа “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн сэтгэц, нийгмийн нөхөн сэргээх эмчилгээний “Нэг санаа” төсөлд 14 хүнийг хамруулжээ. Энэ хугацаанд дээрх иргэдийг сувсаар хооллох сургалтанд хамруулж, шүрэн урлал болон гарын доорх материалаар эмнэлгийн  аюулгүй хайрцаг хийж сургасан байна. Тэдгээр иргэд өөрсдийн хийсэн аюулгүй эмнэлгийн хайрцгийг аймгийн Нэгдсэн эмнэлэг нэг бүрийг нь 450 төгрөгөөр зарж олсон ашгаараа бэлэг солилцох, хоолонд орох мөн төрсөн өдрөө тэмдэглэх зэрэгт зориулдаг ажээ.

Сэтгэцийн эмгэгт өртөхгүйн тулд аль болохоор тайван байж, стресст орохгүй байхыг мэргэжлийн эмч хэлсэн. Гэр орон, ажлын байрны нөхцөл, ойр дотнын хүмүүсийн хоорондын харилцаа,айж ичих, гуньж гутрах зэрэгт сэтгэцэд эмгэг учрах эхни йшалтгаанууд болдог байна.

“Нэг санаа” төсөлд хамрагдсан иргэд өөрсдийн хийсэн амны хаалтыг 10 мянган төгрөгийн хамт орон нутагт дэгдсэн шүлхий өвчинтэй хамтарч тэмцье гэдэг сэтгэлийн үүднээс аймгийн Онцгой комисст хандивласнаа Нэгдсэн эмнэлгийн даргаар дамжуулан өгсөн юм.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж