Хүнсний сунжирсан хямрал 22 оронд байна

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Хүнсний сунжирсан хямрал 22 оронд байна

Судан хүүхдүүд. Фото ©AFP

Байгалийн гамшиг, сөргөлдөөн ба засаг захиргааны сул институтын улмаас дэлхийн 22 орон сунжирч байгаа хүнсний хямралд ороод байгааг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (Food and Agriculture Organization, FAO) ба Дэлхийн хүнсний хөтөлбөрийн (WFP) хамтарсан илтгэлд тэмдэглэжээ. Тухайлбал, FAO ба WFP хоёрын жагсаалд Афганистан, БНАСАУ, Тажикистан, Сомали ба Судан зэрэг орнууд оржээ.
Илтгэлд өгүүлснээр эдгээр орнуудад 166 сая хүн амьдарч, хангалттай хэмжээний хүнс авч чадахгүй байна. Тэр нь дэлхийн өлсгөлөн хүмүүсийн 20 хувь болжээ. Илтгэлд тэмдэглэгдсэн орны өлсгөлөн хүмүүсийн тоо нь хөгжиж буй ямар ч орныхоос гурав дахин их байна.
 Дэлхийн  925 сая хүн байнгын өлсгөлөнд багаа гэж өмнө нь FAO мэдээлсэн ба тэр нь өмнөх жилийнхээс 98 сая хүнээр багассан байна. Дэлхийн эдийн засгийн байдал сайжирч, хүнсний бүтээгдэхүүний үнэ буурсан нь өлсгөлөн хүмүүсийн тоо буурсан гол шалтгаан болжээ.
Хямрал нь сунжирч байгаа орнууд (protracted crisis) гэж наймаас илүү жил дараалан хүнсний хямралаа зарлаад байгаа хүмүүнлэгийн тусламж авдаг, хүн ам нь бага орлоготой жагсаалтад орсон орнуудыг FAO ба WFP нэрлэж байна.
Сануулахад, НҮБ дэлхийн өлсгөлөн хүмүүсийн тоог 2015 он гэхэд хоёр дахин бууруулах зорилт тавьсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж