Сая саяар нь үрсэн тамирчид

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Сая саяар нь үрсэн тамирчид

АНУ-ын Үндэсний хөлбөмбөгийн лигийн тамирчдЫн бараг 80 гаруй хувь нь “зодог тайлснаасаа” хойш хоёр жилийн дотор дампуурснаа зарладаг моод дэлгэрсэн. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны тамирчид ч түүнээс дээрдэхгүй байна. “NBA”-гийн мэргэжлийн тамирчдын 60 хувь нь талбайгаа орхисноос хойш таван жилийн дотор дампуурч байгаа бололтой. Тамирчид буруу шийд гаргаж, тансаг хэрэглээнд зарцуулж, санхүүгийн төлөлвлөлт муу хийж орлогоо цацацгааж байна гэж “Yahoo” компани мэдээлсэн байна. Маш их орлого олсон ч санхүүгийн хувьд тийм ч өндөр амжилт гаргаагүй 7 тохиолдлыг танилцуулж байна.

Scottie Pippen
Тэрээр бизнесийн чадвараасаа илүү талбай дээр хамгаалалт сайн хийдгээрээ алдартай бөгөөд “Chicago Bulls” багийн од тоглогч байсан тэрээр тоглож байх үедээ олсон 120 сая ам.долларыг санхүүгийн муу төлөвлөлт, бизнесийн буруу санаа, хөрөнгө оруулалтаас болж үргүй цацсан байна. Нисдэг Жорданы анд 27 сая ам.долларыг үр ашиггүй хөрөнгө оруулалтанд хийж үрсэн бөгөөд 4.3 сая ам.долларыг “Gulfstream II” тийрэлтэт жет онгоц худалдан авахад зарцуулсан байна.

Evander HolyfieldБоксын дөрвөн удаагийн аварга “Жинхэнэ Асуудал” хочтой Холифилд боксын карьерынхаа туршид 250 сая гаруй ам.долларын орлого олсон гэдэг хэдий ч халаасандаа юу ч үгүй болж дампуурсан. Холифилд “ухаалаг” хэмээн нэрлэж байсан санхүүгийн маш тэнэг шийдвэрүүд гаргаж, хамаг орлогоо алдсан. Байшин буюу үл хөдлөх хөрөнгө худалдаж авах ухаалаг шийдвэр мөн үү? Ер нь бол тийм. Гэвч “Rhode Island”-ын дайтай том байшин авна гэдэг тийм ч ухаалаг санхүүгийн шийдвэр биш. Холифилд 54 мянган фийт квадрат талбайтай 109 өрөөтэй байшин, талбайг 20 сая ам.доллараар худалдаж авсан. Уг байр нь 11 унтлагын өрөө, 17 угаалгын өрөө, кино театр, боулингийн тоглоомын танхимтай бөгөөд Олимпын тэмцээн явуулж болохоор том усан бассейнтэй. 235 акр газрын өвсийг хадна гэдэг нэг гэр бүлд ямар ажил болох вэ? Зөвхөн байрныхаа халаалтын мөнгийг хэмнэхэд л “Range Rover” худалдан авах боломжтой болно.

Lenny Dykstra
“New York Mets” болон “Philadelphia Phillies”-д тоглодог байсан од Ленни Дикстра сагсан бөмбөгийн талбайн жинхэнэ үнэт эрдэнэ байсан хэдий ч бизнесийн талбарт нам тавиулсан. Дикстра машин угаалгын газар, сэтгүүлийн компани, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын компани, хувьцааны худалдаа хийдэг вэб сайт зэрэг бизнес эрхэлж байсан. 2009 оны долоон сард шүүхэд өгсөн дампуурах тухай өргөдөлдөө тэрээр бусдад 30 сая ам.долларын өртэй, тэр дундаа хоккейн од Wayne Gretzky-н харшийг худалдан авсны төлбөр 18.5 сая ам.долларыг төлж чадаагүй байгаа гэж бичсэн байв. Дикстра одоо өөрийг нь дампууруулсан туршлагыг бусдад хуваалцаж санхүүгийн зөвлөгөө өгсний төлөө жилд ердөө 899 ам.доллар авдаг үйлчилгээ хийж байгаа юм байна.

Latrell Sprewell
“Харалган” гэдэг үгийг америк тольноос харвал Латрелл Спрювэллын зургийг харж магадгүй. Түүнд 21 сая ам.долларын гэрээ байгуулах санал тавьж байхад тэрээр уг мөнгөөр гэрээ тэжээхэд хүрэлцэхгүй гэж хэлж татгалзаж байсан байна. Спрювел карьерынхаа туршид 96 сая ам долларын орлого олсон. 2007 онд “Milwaukee’s Best” гэдэг нэртэй Итали загварын далбаат хөлөг худалдаж авахад 1.5 сая ам доллар зарцуулж байсан юм. MSNBC компаний мэдээлж байгаагаар түүнийг үл хөдлөх хөрөнгийн зээлээ төлж чадахгүй байгаа учраас АНУ-ын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба  итали завийг нь хураан авсан байна. 2008 оны таван сард түүний 5.4 сая ам долларын үнэтэй байшинг нь мөн хураан авсан. Магадгүй Спрювелл үнэнээ хэлж байсан ч байж магадгүй. Нээрээ түүний гэр бүл жилд долоохон сая ам.доллараар амьдарч яаж чадахав дээ.

John Daly
PGA-ын хоёр удаагийн аварга гольфчин Жон Дэли нийтдээ 50-60 сая ам.долларыг казинод мөрийтэй тоглоход зарцуулсан гэж 2006 онд хэвлүүлсэн намтартаа бичсэн байсан. Нэг удаа тэр казиногийн слот машин дээр таван цаг тоглохдоо 1.65 сая ам доллар алдсан. Их мөнгө санагдаж байгаа биз? Гэхдээ юу ч биш. Дэли Лас Вегасын казинод хоёр цаг гучин минут тоглохдоо 1.2 сая ам.доллар үрж байсан юм. Саяхан тэр 1.6 сая долларын үнэтэй байшингаа банкинд хураалгасан. Энэ бүхний дараа тэр мөрийтэй тоглохоо больсон уу? Огтхон ч үгүй бололтой. Харин 5000 ам.долларын слот машин дээр тоглохын оронд 100, 500 ам долларын слот машин дээр тоглодог болсон гэнэ. Жон Дэлигийн хувьд санхүүгийн зөв шийд гаргаж байгаа нь тэр бололтой.

Jack Clark
Мэргэжлийн бейсболын тоглогч Жэк Кларк тансаг ангилалын машинд дуртайгаасаа болоод 1992 онд дампуурах өргөдлөө шүүхэд өгсөн. Дампуурлын өргөдөлдөө тэрээр 700 мянган ам.долларын үнэтэй Ferrari, Rolls Royce зэрэг 18 ширхэг тансаг ангилалын машинтай гэж бичсэн байв. Клэрк нэгэн зэрэг 17 машины төлбөр банкинд төлж байсан бөгөөд нэг машинаасаа уйдахаараа шууд өөр машин худалдаж авдаг байсан гэнэ. Тансаг зарцуулалтаасаа болж тэрээр эцэст нь олон сая долларын үнэтэй байшингаа өрөнд өгч дууссан гэдэг. Хэдийгээр ихээхэн шуугиан дэгдээн дампуурч байсан ч 90-ээд оны сүүлээр түүнийг буцаж хөл дээрээ зогсож чадсан гэж зарим сэтгүүлд бичсэн байсан.

Mike Tyson
Мөнгө үрэлтийн хаан бол боксчин Майк Тайсон бололтой. Тэрээр олсон 350-400 сая ам.доллараа үрэн таран хийсэн гэдэг. “Төмөр” хочтой Майк юунд мэдээллээ зарцуулсан бэ? Тэрээр хагас сая ам доллараар шил нь авхагддаг, утастай, хурганы ноосон бүрээстэй 420 морины хүчтэй “Bentley Continental SC”  авч байсан. Гэхдээ энэ бол түүний худалдаж авсан ганц автомашин биш. Тэр нийт 4.5 сая ам.доллараар машин авсан гэдэг. Мөн 2 сая ам.долларын үнэтэй усанд ордог ванн, 140 мянган ам.доллараар хоёр ширхэг Бенгал бар авч байсан байна. 2003 онд Тайсон дампуурах өргөдлөө шүүхэд өгсөн.


Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж