Боогдсон уурхайчдыг дараалалд жагсаав

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Боогдсон уурхайчдыг дараалалд жагсаав

Фото ©AFP

Чилийн аврагчид уурхайчдыг дээш гаргах дарааллын жагсаалтыг хийсэн байна. Дараалал гаргахдаа тэдний биеийн байдал болон сэтгэл зүйн бэлтгэлийг тооцжээ.

Аврагчид ба эмч нар, уурхайд бууж ирээд тэднийг газар дээр нь үзэн  жагсаалтад өөрчлөлт оруулж магадгүй. Уурхайчдыг тусгай саваар дээш гаргах ба нэг хүнийг аврахад 15-20 минут зарцуулах гэнэ.

Эхлээд хамгийн сайн байгаа хүмүүсийг гаргаж авах бөгөөд тэд суларсан нөхдөө хэрхэн аврахад нь тус болох ёстой. Сүүлийн хоногуудад уурхайчин бүрийн биеийн байдлыг тэмдэглэж байна.

Сан-Хосе уурхайд нуранги наймдугаар сарын 5-нд болсон ба хоёр долоо хоногийн дараа тэдэнтэй холбоо тогтоон 700 метрын гүнд боогдсоныг нь мэдсэн юм. Хоёр нарийн цооногоор тэдэнд эм тариа, хүнс, хувцас өгч, цахилгаан оруулан видео холбоо тогтоосон байгаа.

Хамгийн сүүлчийн мэдээгээр Чилийн уурхайчдыг дээш гаргах ажиллагаа аравдугаар сарын 15-нд эхэлнэ. Өмнө нь тэднийг арванхоёрдугаар сарын сүүлч гэхэд гэр бүлийнхэндээ ирсэн байна гэж хэлж байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж