
Хориг 2011 оноос хүчин төгөлдөр болох ба тэр нь шашны үйлдэл явагдах газруудад үйлчлэхгүй. Францын шүүгчид тэр тохиолдолд шашны чөлөөт байдалд халдсан хэрэг болно гэж үзжээ. Бусад талаар хуулийг Үндсэн хуулийн хэм хэмжээг зөрчөөгүй гэж үзсэн байна. Үндсэн хуулийн зөвлөлөөр батлагдах нь хууль хүчин төгөлдөр болох сүүлийн шат байлаа.
Хуулийн бичлэгт исламын шашны талаар үг байхгүй бөгөөд хориг арга хэмжээг санаачлагчид накиб, бурка зэрэг нүүр хаасан хувцас өмсөхийг шахан тулгаж тэдний эрхийг зөрчиж буй хүмүүсийн эсрэг энэ хуулийг гаргасан гэж байгаа юм. Хуулийг санаачлагчдын нэг нь ерөнхийлөгч Николя Саркози юм.
Ойрын зургаан сарын дотор Францад өргөн хэмжээний мэдээллийн кампани явагдаж эмэгтэйчүүдэд энэ хоригийн талаар тайлбар хийх юм. Паранж өмссөн тохиолдолд 150 еврогоор торгох ба эсвэл торгуулийг иргэний эрхийн тухай курс лекцээр солино. Мөн хэрэв эрэгтэй хүн эмэгтэйг нүүрээ хаа гэж шахан тулгасан нь мэдэгдвэл түүнийг 30 мянган еврогийн торгуул эсвэл нэг жил хүртэл хорих ялаар шийтгэх юм. Хуулийг эсэргүүцэгчид тэр нь хүний эрхийг зөрчиж байна гэдэг.