Троны хувцас 1000 долларын үнэтэй

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Троны хувцас 1000 долларын үнэтэй

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Кино үйлдвэрлэлийн томоохон төлөөлөгч Disney найруулагч Жозеф Косинскитэй хамтран "Tron: Legacy" хэмээх гайхалтай уран зөгнөлт кино бүтээж байгаа. Энэхүү кинонд 2010 оны Оскарын шагналт жүжигчин Жефф Брижес болон Майкл Шин, Оливия Уайлд, Жон Херт, Гаррет Хедланд, Серинда Свон, Жеймс Фрейн, Брюс Бокслейтнер, Бо Гарретт, Тони Бессон нарын олон алдартнууд тоглосон.

    Сэм Флинн гэгч 27 настай техникийн гоц авьяастай залуу нууцлагдмал байдлаар ор сураггүй алга болсон эцэг Кевин Флиннийг хайж байгаад тоглоомын кибер орон зайд ордог. Уг кибер орон зайд амьд үлдэхийн тєлєєх тэмцэл өрнөдөг ба уг харгис тоглоомын ертєнцєд ороод түүний аав 25 жил өнгөрөөсөн байдаг. Аав хүү хоёр уулзаснаар киноны үйл явдал өрнөдөг аж.

    Энэхүү гайхалтай бүтээл ирэх арванхоёрдугаар сард албан ёсоор нээлтээ хийх ба уг киноны гол дүрүүдийг хувцасыг Universal Designs худалдаанд гаргахаар болсон тухайгаа зарлажээ. Уг хувцас нь 1000 ам.доллараас дээш үнээр борлогдох ба киноны нээлтийн дараагаас дэлгүүрүүдэд тавигдаж эхлэх гэнэ.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж