Сураггүй алга болсон малчныг оллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Сураггүй алга болсон малчныг оллоо

Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн иргэн Ч.Байтаг энэ сарын 14-нд гэртээ харихаар яваад сураггүй байна гэсэн мэдээлэл сумын онцгой байдлын хэлтэст иржээ. Тэрбээр 500 гаруй толгой малтайгаа “Өвхөөдөг” гэдэг газар отроор өвөлжиж байгаад мал нь  хорогдож дууссан байжээ. Малгүй болсон залуу сумын төвд байдаг гэр рүүгээ явах замдаа сураггүй болсон байсан юм. Тус суманд цасан шуургатай байсан учир сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан эрлийн баг хайсан бөгөөд иргэн Ч.Байтаг нутгийн айлд хоноглож, 90 гаруй км газар явганаар явж, өчигдөр гэртээ ирсэн байна.
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын наймдугаар багийн нутаг Шаргалжуут тосгонд өвөлжиж байгаа С.Ганчимэг энэ сарын 18-ны өдөр гэрээсээ гараад сураггүй байгаа гэнэ.  Аймгийн Онцгой байдлын хэлтсээс эрлийн баг гаран хайсаар байна.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж