Гурвансайхан сум аймгийн ИТХ-д төлөөлөлгүй

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Гурвансайхан сум аймгийн ИТХ-д төлөөлөлгүй

Өнгөрсөн зун болсон аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулиар Дундговь аймгийн Гурвансайхан сумын тойрогт будилаан гарсан тул аймгийн сонгуулийн хороо салбар хорооны тогтоолыг хүчингүй болгож, сонгуулийг дахин явуулахаар шийдвэрлэснийг  сум дундын шүүх хэвээр үлдээжээ. Тус суманд Ардчилсан намаас нэр дэвшсэн сумын Засаг даргын орлогч Л.Өлзийбат ялж  МАХН-аас нэр дэвшсэн Сайнцагаан сумын иргэн бизнес эрхлэгч Б.Гантогтох ялагдсан боловч Чулуут багт болсон  санал хураалт дээр хэсгийн хорооны нэг гишүүн ирээгүй сонгогчдын өмнөөс саналын хуудас дугуйлж хайрцагт хийсэн зөрчлөө  “Ирц хүргэх гээд” хэмээн тайлбарласан юм.  Хууль зөрчсөн энэ үйлдлийн улмаас уг сонгууль хүчингүй болж тухайн тойрогт одоо хүртэл нөхөн сонгууль явуулагүй учир Гурвансайхан сум аймгийн ИТХ-д төлөөлөлгүй байна.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж