
Panasonic-ийнхэн сүүлийн үед өөрсдийн шинээр гаргах гэж байгаа шинэхэн видео тоглоомын консолын хөгжүүлэлтэнд нэлээн анхаарч ажиллаж байгаа гэнэ. Бусад зөөврийн консолуудаас ялгарах зүйл нь бүтэн QWERTY товчтой, хуруу мэдрэгч бүхий D-Pad удирдлага, Linux үйлдлийн систем, мөн MMORPG тоглоом тоглох боломж гэнэ. Тоглоомын консолын зах зээлд “The Jungle” нэрээр гарах бөгөөд уг консолдоо зориулж Panasonic-ийнхан Battlestar Galactica нэртэй онлайнаар олуулаа тоглодог тоглоомыг гаргах гэж байгаа юм байна. Нэмж хэлэхэд, уг Jungle консолын дэлгэц нь компьютерийн төвшинд хүрэхүйц өндөр нягтралтай гэнэ.
Эх сурвалж: “Компьютер таймс”