
Үйл явдал нь гэвэл гол дүрийн инженер залуу Исаак Кларке дахин нэг зүрх чичрэм аймшгийг давах хэрэгтэй болох нь ээ. Сансар огторгуйд болсон аймшигт явдлын цорын ганц амь үлдэгч түүнийг хуучин үхсэн найз бүсгүйнх нь харсан зүйлс, янз бүрийн үл мэдэгдэх айдас салахгүй дагах болно.
Удахгүй уг тоглоомоос сэдэвлэсэн аймшгийн кино бас гарна гэж байна. Уг кинонд Dead Space тоглоомд гарах түүх анх яаж эхэлснийг харуулах, өөрөөр хэлбэл оршил буюу урьдатгал болох юм гэнэ.
Хэрвээ та өөрийгөө хэнээс ч дутахгүй зоригтой гэж бодож байгаа бол энэ тоглоомын удахгүй худалдаанд гарах хоёрдугаар ангийг нь тоглоод өөрийгөө сориод үзээрэй.
Эх сурвалж: “Компьютер таймс”