Чуулганыг завсарлуулав

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Чуулганыг завсарлуулав

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан сая завсарлалаа. Гэхдээ хэлэлцэж байсан асуудлаа дуусгаж амжаагүй тул ирэх долоо хоногийн пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэхээр боллоо. Тодруулж хэлбэл, Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхээр гишүүдээс санал авах юм. Харин чуулганы үдээс хойшхи хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилнэ. Түүнд Ерөнхий сайд С.Батболд оролцож, өвөлжилтийн бэлтгэлийг улсын хэмжээнд хэрхэн хангасан талаар мэдээлэл хийх юм байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж