Жиованны Болдинигийн бүтээл Парист хадгалагдаж байжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Жиованны Болдинигийн бүтээл Парист хадгалагдаж байжээ

19-р зууны Италийн алдарт хөрөг зураач Жиованны Болдинигийн 70 жилийн өмнө зурсан үзэсгэлэнт бүсгүйн хөргийг Парисийн нэгэн байрнаас олжээ. Эх сурвалжид мэдээлснээр уг бүтээлийг ойролцоогоор 3.000.000 ам.доллараар зарсан байна.
Зураг хадгалагдаж байсан байр 70 жил шахам хугацаанд цоожтой байжээ.  91 насандаа өөд болсон нэгэн эмэгтэй байрыг огт хэрэглэдэггүй мөртлөө их хэмжээний мөнгө төлөн заруулахгүйгээр хадгалж байсан аж. Хөрөг зураг мөнөөх байрны том өрөөнд өлгөөтэй байсан ба зурган дээрх тэр бүсгүйг  Мартэ-дэ-Флориан гэж нэртэйг тогтоожээ.

Анх зургийг олсон хүн энэ жинхэнэ Жиованны Болдинигийн зураг гэдэгт итгэхгүй байсан тул уран зургийн мэргэжилтэн Марк Оттавид харуулсан байна. “Болдинигийн тухай бүх номонд энэ зураг үзэсгэлэнд тавигдсан тухай огт тэмдэглэгдээгүй байсан. Болдини тэр эмэгтэйтэй хайр дурлалын холбоотой байсан байна”  хэмээн Марк Оттави хэлээд “Бид энэ тухай баримт мэдээлэл олж авсны дараа л Болдинигийн зураг гэдгийг баттай мэдсэн” хэмээсэн байна.  Дуудлага худалдаа анх 300.000 еврогоос эхэлсэн ба 1.3 сая евро хүртэл өссөөр эцэстээ хамгийн өндөр үнэ буюу 2.1 сая евро тавьсан хүнд очсон байна.

Т.Мөнхсайхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж