
Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард Америкийн тэргүүн зэрэглэлийн загварын ордон "Calvin Klein""-ний нүүр царай болохоор гэрээ байгуулжээ. Ингэснээр тэрээр зөвхөн үндсэн коллекци бус тус брэндийн гоо сайхны бүтээгдэхүүн болон жийнсэн хувцсыг давхар рекламдах юм.
Хэдийгээр Лара загварын ертөнцийн нэр хүндтэй моделиудтай эн зэрэгцэхээр туранхай биш ч тэрээр сүүлийн үед нэлээд эрэлттэй байх болсон. Учир нь түүний хэт туранхай биш галбирлаг бие нь нэр хүндтэй загварын ордныхонд ихэд таалагдаж байгаа юм. Одоогийн байдлаар Лара алдарт Прадагийн үнэртэнг сурталчлаад байгаа.
Тэрээр мөн Louis Vuitton болон "Jaeger and Eres" загварын агентлагуудтай хамтарч ажиллаж байсан. Лара нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Би бусдаас өөр. Учир нь би тарган мөртлөө галбирлаг биетэй" гэж хэлжээ. Мөн загварын ертөнц гэдэг цогц гоо сайхан байх ёстой гэж боддог. Би үүнийг өөртөө хатуу зарчим гэж шаарддаг ч би хэт туранхай байхыг хүсдэггүй. Яагаад гэвэл би пиццанд нугасгүй” гэж хариулжээ.