Панамын ерөнхийлөгч сэтгүүлчдэд өршөөл үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Панамын ерөнхийлөгч сэтгүүлчдэд өршөөл үзүүлнэ

Панам улсын ерөнхийлөгч Рикардо Мартинелли панамын шүүхийн шийдвэрээр гянданд хоригдох ял авсан хоёр сэтгүүлчид өршөөл үзүүлж, мэргэжлийн ажил эрхлэх эрхийг нь сэргээхээр шийдвэрлэсэн тухай албаны эх сурвалжаас мэдээлсэн байна.

Албан ёсны мэдээлэлд ерөнхийлөгч Мархтинелли  “Засгийн газар санал бодлоо илэрхийлэх эрх чөлөө болон мэдээллийн эрхийг хадгалах, хөгжүүлэх, хамгаалах талаар авсан амлалтандаа хатуу зогсож байгаа” гэж мэдэгдсэн ажээ.

“Тийм учраас хэдийгээр Төрийн байгууллагын эрх мэдлийн бие даасан байдал, шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байгаа боловч Үндсэн хууль болон хууль эрхийн бусад заалтын дагуу сэтгүүлч Хустино Гонсалес, Сабрина Бакал нарт өршөөл үзүүлэх тухай зарлиг гаргахаар шийдвэрлэж байна” гэж энэхүү мэдээлэлд дурджээ.

Өмнөх ерөнхийлөгчийн үед хоёр сэтгүүлчийг төрийн албан тушаалтны нэр төрд халдсан гэдэг ял тулгаж, сурвалжлагч Хустино Гонсалес, TVN Canal 2 телевизийн захирал эмэгтэй Сабрина Бакалийг тус бүр 3650 доллараар торгож, нэг жил хорих ялыг шүүхээс оноосон байна. 

Шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Панамын сэтгүүлчдийн холбоо, Панам дахь гадаадын сэтгүүлчдийн Нийгэмлэг, Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх сэтгүүлчдийн Форум мэдэгдэл гаргаж, сэтгүүлчдэд ял оноосныг санаа бодлоо илэрхийлэх эрх чөлөө,ардчилал, ажиллах эрхийг зөрчийг үйлдэл боллоо гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж