Талибанчууд нутгийн 75 хувийг хяналтандаа авав

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Талибанчууд нутгийн 75 хувийг хяналтандаа авав

АНУ-аас Афганистаны эсрэг дайралтаа эхэлсний 9 жилийн ойг тохиолдуулан талибанчууд өнөөдрийн байдлаар афганистаны нутаг дэвсгэрийн 75 хувь, бүх зам харгуйд  өөрийн хяналтаа тогтоосныг мэдэгдэж, гадаадын цэргийг афганистаны нутгийг орхин нэн даруй гарахыг шаардсан мэдэгдэл хийжээ.

Пүрэв гаригт улс орон даяар нэвтрүүлсэн талибанчуудын мэдэгдэлд “дайралт эхэлсэн 9 жилийн дараа жихад/ариун дайн/ болон америк, түүний холбоотнуудыг  эсэргүүцсэн афганистаны хөдөлгөөн улам илүү их хүчтэй боллоо” гэж мэдэгдсэн байна.

Өнгөрөгч есдүгээр сард болсон бүх нийтийн сонгуулийн үер афганистаны эрх баригчид орон нутгийн 400 засаг захиргааны нэгжийн 9-өөс бусдад хяналтаа тогтоосон гэж байсан боловч талибанчуудын үйл ажиллагаа ийнхүү эрс идэвхжсэн ажээ.

“Төөрөгдөлд автсан америкийн эрх баригчид эзлэн захирах үр дүнгүй бодлогоо үргэлжлүүлж байна” гэж босогчдын төлөөлөгчид мэдээлсэн аж.

Босогчдын мэдээлэлд Афганистаны засгийн газартай нууц хэлэлцээ явуулж байгааг дурдаагүй боловч сүүлийн үеийн мэдээгээр афганистаны эрх баригчид босогчидтой нууц хэлэлцээ явуулж байгаа нь тодорхой болжээ.
 
Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж