Motorola шинэ бүтээлүүдээ танилцуулав

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Motorola шинэ бүтээлүүдээ танилцуулав

Motorola компани Android үйлдлийн системтэй ээлжит бүтээлүүдээ танилцууллаа. Шинэ загварын нийт долоон гар утас танилцуулснаас гурав нь GSM системийн смартфон ажээ. Тэдгээр нь Motorola SPICE, FLIPSIDE болон BRAVO нэрээр худалдаалагдах юм.

FLIPSIDE-ын тухайд Motorola-гаас гаргаж буй хамгийн өндөр үзүүлэлт, хүчин чадалтай смартфон гэнэ. Хажуу тал руугаа гулгаж дэлгэгддэг QWERTY товчлууртай FLIPSIDE нь 3,1 инчийн HVGA мэдрэгчтэй дэлгэцтэй, гурван эгнээ бүхий QWERTY товчлууртай, Android 2.1 Éclair үйлдлийн системтэй юм. Түүнчлэн 3,0 мегапиксель камертай, 2GB мемори карттай, 256MB RAM-тай юм байна.

Харин дараагийн загвар нь мөн л QWERTY товчлууртай SPICE бөгөөд 3,0 инчийн QVGA дэлгэцтэй, камерын хувьд 3,0 мегапиксель юм. Дээрх хоёр смартфон нь хоёул дугуй ирмэгтэй, Motorola SPICE нь 16,88 мм зузаан, 97 мм урт, 61 мм өргөн, 145 грам жинтэй. Харин Motorola FLIPSIDE нь 15 мм зузаан, 145 грам жинтэй юм.

Эцэст нь, Motorola BRAVO-г танилцуулахад, QWERTY товчлуургүй боловч 3,7 инчийн харьцангуй том FWVGA мэдрэгчтэй дэлгэцтэй, мөн баттерейны хүчин чадал өндөр ажээ. Хэмжээний хувьд 109,5х63х13,3 мм, 122 грам жинтэй.

Дээр танилцуулсан гурван смартфон энэ оны сүүлээр худалдаанд гарах юм байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж