Мишель Обама дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэй

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Мишель Обама дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэй

АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама дэлхийн хамгийн хүчирхэг 100 эмэгтэйчүүдийн жагсаалтыг тэргүүлж байна гэж Форбес сэтгүүлд пүрэв гаригт мэдээлсэн бөгөөд уг жагсаалтад Опра Уинфрей, Анхела Меркель, Хиллари Клинтон, Лэди Гага мэтийн алдар цуутангууд оржээ.

Форбес сэтгүүлийн ажилтнууд “Тэргүүн хатагтай өөртөө холбогдох албаны бүхий л  ажлаа хийж байгаа. Лаура Буштай харьцуулахад улс төрийн бодлогод илүү орооцолдож байгаа боловч Хиллари Клинтон шиг улс төрийн нэн хурц үйл явцад оролцохоос зайгаа барьж, Кока-Кола болон Kellogg’s компаниудад бүтээгдэхүүний хэт илчлэг чанарыг буруулах талаар хүчтэй шахалт үзүүлж чадсан”  гэж мэдээлсэн аж.

Дэлхийн хоёрдогч хүчтэй эмэгтэйгээр Kraft Foods хүнс тэжээлийн группийн зөвлөх Ирене Розенфельд тодорчээ. Түүний дараа Опра Уинфрей, ХБНГУ-ын  канцлер Анхела Меркель, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар тодорсон байна.

Эхний 10-т тодорсон бүсгүйчүүдийн жагсаалтад PepsiCo компанийн  зөвлөх төлөөлөгч Indra Nooyi, австралийн Вестпак компанийн Gail Kelly, дуучин Лэди Гага зэрэг бүсгүйчууд оржээ.

Улс төрийн зүтгэлтнүүдээс Аргентин улсын ерөнхийлөгч Кристина Фернандес де Кирчнер/68/, Коста Рикийн ерөнхийлөгч Лаура Чинчильа/83/ нар оржээ.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж