Путины төрсөн өдрийн эротик хувцас

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Путины төрсөн өдрийн эротик хувцас

Москва хотын их сургуулийн 12 оюутан ОХУ-ын ерөнхий сайд Путины “төрсөн өдрийн”  баярт зориулан эротик хувцасны үзүүлбэрээр пүрэв гаригт бэлэг барьжээ. Ерөнхий сайд Путины 58 насны ойн өдөр үзүүлсэн хувцаснууд томоохон дэлгүүрт аль хэдийнээ арилжаалж эхэлснийг мэдээлсэн байна.
“Владимир Владирович бид танд хайртай”, “Ноён Путинд төрсөн өдрийн  баяр хүргье” гэсэн бичигтэй 12 гэрэл зургийг Москвагийн их сургуулийн сэтгүүлчийн ангийн оюутнууд нэлээд аальгүй үгс дагалдуулан баяр хүргэжээ. 

Их сургуулийн төлөөлөгч AFP агентлагийн сурвалжлагчид өгсөн ярилцлагандаа “Нэг их сайшаагаад байхааргүй эротик зургууд байсан юм. Өөрсдийн үйлдэлдээ сэтгүүлчдийн ангийн нэрийг ашигласанд харамсаж байна. Ер нь таагүй юм боллоо” гэсэн аж.

Эротик зурагтай  календарууд 50 000 хувь хэвлэгдсэн бөгөөд лхагва гаригаас эхлэн худалдаалж эхэлжээ.

Эх сурвалж: AFP

Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж