Эдийн засгийн өсөлт 10.5 хувьтай гаржээ

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн өсөлт 10.5 хувьтай гаржээ

БНХАУ-ын
энэ оны эдийн засгийн өсөлтийн хэмжээ 10.5 хувь гарна гэж Олон улсын
валютын сан тооцжээ. Мөн ирэх онд ийм орчим хэмжээний өсөлт гарна гэж
урьдчилсан таамаг дэвшүүлээд байна. Тус сангаас гаргасан "Дэлхийн эдийн
засгийн төсөөлөл" тайланд Хятадын эдийн засгийн өсөлтийн талаар ингэж
төсөөлсөн байна. Тайланд тэмдэглэхдээ, зээлийн нөхцөлийг чангалж, орон
сууцны зах зээлийн үнэ ханшны өсөлтийг намжаасан зэрэг арга хэмжээ,
тэрчлэн Хятадын засгийн газрын ирэх жил хэрэгжүүлэх гэж байгаа холбогдох
бодлогоос болж, 2011 онд Хятадын эдийн засаг тогтвортой өсөн нэмэгдэнэ
гэжээ.

Хятад энэ жил, ирэх оны өсөлтийн гуравны хоёр хувийг
дотоодын иргэдийн хэрэг, үлдсэнийг Засгийн газрын үйл ажиллагаа
бүрдүүлэх болно гэж мөн дурдсан байна.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж